Эхлэл Гадаад Монгол Улс муухай хоолтой 15 орны 6 дугаар байрт “шалгарчээ”
Гадаад

Монгол Улс муухай хоолтой 15 орны 6 дугаар байрт “шалгарчээ”

Хуваалцах
Хуваалцах

Та бүхэн энэхүү жагсаалтыг харж байна. Уг судалгааг жуулчдын санал дээр тулгуурлаж гаргасан бөгөөд муухай, амтгүйгээс гадна идэхэд хэцүү, тухгүй, эрүүл мэндэд халтай байдлыг нь харгалзсан гэдгээ судалгааны баг тодотгож “Эдгээр улсын иргэд бидэнд битгий уурлаарай” гэжээ.

Уг судалгаагаар манай улс муухай хоолтой 15 орны 6 дугаар байрт “шалгарчээ”. Нэлээд дээгүүр давхисан үзүүлэлт. Аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхан гэлтгүй нийтээрээ эрүүл зөв хооллох хэрэгтэйг сануулсан үйл явдал болж байна гэж үзэж болох нь.

Жуулчид яагаад эдгээр улс орны хоол таалагдаагүй, муухай гэж дүгнэснээ дараах байдлаар тайлбарласан байна.

Исланд: Исландын хоол нь ихэнх жуулчдын хувьд амтгүй, үнэтэй гэж үнэлэгддэг бөгөөд зарим уламжлалт хоол нь олон хүнд таалагддаггүй.

Их Британи: Английн хоол нь зарим жуулчдын үзэж байгаагаар амтгүй, амт сайтай хоолын сонголт хомс гэж үзжээ.

Австрали: Австралийн хоол нь зарим хүмүүсийн хувьд амтгүй гэжээ.

Монгол: Монгол хоол нь мах, сүүгээр баялаг бөгөөд зарим хүмүүсийн хувьд хүнд, тослог ихтэй, биед шингэц муу байсан гэж үзжээ.

Казахстан: Казахстаны хоол нь махан хоол голлож, бүх хүний таашаах амтанд тохирохгүй гэж үздэг.

Нидерланд: Нидерландын хоол нь ихэнхдээ зөөлөн, амтгүй байдаг бөгөөд чанасан төмс, хэт ялз болгосон мах зэрэг хоол нь олон хүнд таалагддаггүй.

Орос: Оросын хоол нь зарим жуулчдад өөх, мах голдуу санагдсан бөгөөд гуяны хатуу махаар хийсэн хоолууд нь амтгүй санагддаг гэжээ.

Филиппин: Филиппиний зарим хоол нь, тухайлбал давсалсан махтай цусны шөл зэрэг нь хэт олон хүний таашаалыг хүлээдэггүй.

Норвеги: Норвегийн загас, хонины толгой зэрэг уламжлалт хоолнууд нь таалагдаагүй гэжээ.

Куба: Кубын хоол нь зарим жуулчдад өндөр чанартай орц найрлагаар хийгдээгүй мэт санагддаг гэжээ.

Эх сурвалжууд: Savoteur, Gamintraveler, Comicsands

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...