Эхлэл Гадаад Кубад эрчим хүчний хямрал гүнзгийрч, Хавана хотод эсэргүүцлийн жагсаал өрнөв
Гадаад

Кубад эрчим хүчний хямрал гүнзгийрч, Хавана хотод эсэргүүцлийн жагсаал өрнөв

Хуваалцах
Хуваалцах

Куба улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн ноцтой эрчим хүч, түлшний хямралтай нүүр тулж байна. Кубын Эрчим хүчний сайд Висенте де ла О Леви “дизель болон түлшний тосны нөөц бүрэн дууссан” гэж мэдэгдсэн бөгөөд улсын цахилгаан сүлжээ “маш хүнд нөхцөлд” ажиллаж байгааг анхааруулжээ.

Нийслэл Havana болон зүүн бүсийн олон мужид өдөрт 20-22 цаг үргэлжилсэн цахилгаан тасалдал гарч, иргэд халуунд хүнсээ хадгалж чадахгүй, ундны ус түгээхэд хүндрэл үүсээд байна. Зарим бүсэд интернет, тээвэр, худалдааны үйлчилгээ доголдож эхэлжээ.

Нөхцөл байдал хурцадсаны улмаас Хавана хотын хэд хэдэн дүүрэгт иргэд гудамжинд гарч, зам хаан, лааз сав цохиж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Reuters агентлагийн мэдээлснээр жагсагчид “Гэрлээ асаа” хэмээн уриалж байжээ.

Кубын засгийн газар энэхүү хямралын гол шалтгааныг АНУ-ын хориг арга хэмжээ гэж үзэж байна. Ялангуяа Кубад нефть нийлүүлдэг улс орнуудад Вашингтоноос дарамт үзүүлж эхэлснээр Венесуэл, Мексик зэрэг нийлүүлэгчдийн экспорт огцом буурсан гэж тайлбарлажээ.

Мөн дэлхийн газрын тосны үнэ өссөн, Ойрх Дорнодын хурцадмал байдал нэмэгдсэн нь Кубын импортын өртгийг улам өсгөсөн талаар Reuters онцолсон байна.

НҮБ-ын Хүний эрхийн байгууллага түлшний хомсдол нь Кубын хүнсний нийлүүлэлт, усан хангамж, эмнэлгийн системд ноцтой эрсдэл учруулж байгааг анхааруулжээ.

Одоогоор Кубын эрх баригчид цахилгаан сүлжээг тогтворжуулахын тулд ОХУ болон бусад улсаас яаралтай түлш нийлүүлэх хэлэлцээ хийж байгаа ч нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрах эсэх нь тодорхойгүй байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...

Гадаад

Японд мусульман оршуулгын газрын асуудал маргаан дагуулж байна

Японд мусульман шашинтнуудад зориулсан шинэ оршуулгын газар байгуулах асуудал шашны эрх чөлөө,...