Эхлэл Улс төр Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагынхаа хариуг Ерөнхий сайдаас нэхэв
Улс төр

Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагынхаа хариуг Ерөнхий сайдаас нэхэв

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ШИЖИР: Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой.
📍Миний бие өөрийн албан бланк дээрээ 2026 оны 1 дүгээр сарын 22ны өдөр Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. Гол шалтгаан нь цахилгааны үнэ нэмсэн ч цахилгааны асуудал шийдэгдээгүй, тогны хязгаарлалтанд орсон хэвээр байгаа тухай, цахилгааны үнэ нэмсэнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30% нэмэгдэж иргэд, хөдөлмөрчин олны нуруун дээр дарамт ирсэн тухай, засгийн газар нь өөрөө уриалж цахилгаанаар асуудлаа шийдвэл хөнгөлөлт өгнө гээд хошгируулаад бодлогоосоо буцсан тухай байсан. Үр дүнд нь хэдэн зуун мянган өрх, хэдэн сая иргэд, хэдэн зуун аж ахуйн нэгж хохирлоо.
📍Идэр есийн хүйтний үеэр цахилгаан эрчим хүчний тасалдал удаа дараа гарч, хот даяараа хөлдөхөд хүрэх эрсдэл үүсч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит хүндрэл учирсан нь саяхан. Цагаан сарын буузны өмнөхөн

📍Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын хариуцлага тооцож, огцруулах саналыг албан ёсоор Ерөнхий сайд Г.Занданшатар-т хүргүүлээд нэг сар өнгөрлөө.

📍Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариуцлагын бодит арга хэмжээ авсангүй. Харин хариуцлага тооцохын оронд “100 хоногт гарсан асуудлыг шийд” гэсэн үүрэг даалгавар өгсөн нь асуудлыг түр намжаах шинжтэй шийдэл болсон.

📍100 хоногийн дараа зун болно, эрчим хүчний ачаалал буурна, асуудал намжсан мэт харагдана. Гэвч суурь шалтгаан нь шийдэгдэхгүй бол дараа жилийн идэр есийн хүйтэнд бид дахиад л эрчим хүчний хомстолд орж, хот даяараа хөлдөх эрсдэлтэй хэвээр үлдэнэ.

Асуудлыг улирлын чанартайгаар биш, бодлогын түвшинд, хариуцлагын зарчмаар шийдвэрлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд бодит хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй бол ижил асуудал давтагдсаар байх болно.

📍Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя. ⁉️

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...

НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...