Эхлэл Гадаад Бяцхан Панчи анхны халуун тэврэлтээ авлаа
Гадаад

Бяцхан Панчи анхны халуун тэврэлтээ авлаа

Хуваалцах
Screenshot
Хуваалцах

Японы Ичикавагийн амьтны хүрээлэнд төрсөн бяцхан сармагчин Панчи (Punch-kun) хэд хоногийн турш хүн төрөлхтөний анхаарлыг татсан билээ. Эх нь Панчиг төрүүлэнгүүтээ голсон юм.

Ийм зүйл сармагчингуудын дунд хааяа тохиолддог бөгөөд ялангуяа анхны удаа төрсөн эх сармагчинд туршлага дутсанаас болж моншоо голох тохиолдол байдаг.

Тиймээс Панчиг амьтны хүрээлэнгийн ажилтнууд тэжээж, халамжилж, эхийн дулааныг орлуулах зорилгоор ороангутинийн чихмэл тоглоом өгсөн нь түүний сэтгэлд тайвшрал өгч байсныг та бид харсан.

Гэвч хайр, халамж мэдрэлгүй ганцаардаж, бусдадаа дээрэлхүүлж, гадуурхагдаж байсан түүнийг нэгэн нас бие гүйцсэн сармагчин тэвэрчээ. Энэ бол түүний хувьд анхны халуун тэврэлтээ авсан тохиолдол боллоо.

Тэр анх удаа халуунаар ийн тэврүүлжээ.
Панчи тайвширчээ.

Өмнө нь тэр ороангутинийн чихмэл тоглоомыг тэврэн тайвширч, хань татаж тэвэрдэг байсан бол одоо өөрийн зүйлтэйгээ жинхэнэ холбоо тогтоож, аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжийг авч эхэлсэн байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ үйл явдалд маш ихээр баярлажээ.

Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын хэлснээр энэ нь Панчигийн нийгэмших үйл явцын чухал алхам бөгөөд түүний ганцаардалд цэг тавьсан найдвар төрүүлэм мөч болжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...