Эхлэл Гадаад Өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотноо эхэлнэ
Гадаад

Өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотноо эхэлнэ

Хуваалцах
Хуваалцах

Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар бямба гаригийн шөнийн 03 цагт эхлэх юм. Нээлтийн үйл ажиллагаа олон байршилд зэрэг зохион байгуулагдаж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагсана. Мөн нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах аж.

16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж 3 тамирчин өрсөлдөнө.

А. Ариунбат – Уулын цана

Б. Ачбадрах – Гүйлтийн цана

Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана

Нээлтийн үйл ажиллагаанд 60,000 орчим үзэгч оролцоно хэмээн тооцоолол гаргасан зохион байгуулагч италичууд түүхэндээ 4 дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байна.

Монгол Улсаа төлөөлж олимпын цагаан замд өрсөлдөх шигшээ баг тамирчдадаа амжилт хүсье!

Монголын Үндэсний олимпын хороо

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...