Эхлэл Улс төр ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ
Улс төр

ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ

Хуваалцах
Хуваалцах

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар ТЭЦ2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжиж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй. Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулах юм.

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилгын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 1961 он буюу ТЭЦ2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах юм. Үүний дараа дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөх юм байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээгээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээнүүдийг цэгцлэх ажлыг энэ сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг 2.5 жил байхаар тооцжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх салбар дундын Ажлын хэсгийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо....

Улс төр

Л.Энх-Амгалан: Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Аав хүний хувьд, ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах...

TVУлс төр

Н.УЧРАЛ: Хоёр түрүүг хоёуланг нь Б.Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан нь энэ жилийн баяр наадмын бахархалт түүх болж үлдэж байна

Н.УЧРАЛ: Арван дөрвөн жилийн дараа Өмнөговь аймгаас хурдан морины азарга, соёолон насанд...