ЦАХИМ СОНИН

“Кевин!”

Хуваалцах
Хуваалцах

THE MONGOLIAN BULLETIN сонины нийтлэлийг хүргэж байна.

Канадын нэрт жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө. Тэрээр сүүлийн саруудад эмчилгээ хийлгэж байсан ч биеийн байдал нь дордсоор, ийнхүү хорвоог орхив. 1954 онд Торонто хотод төрсөн Кэтрин Энн О’Хара хошин урлагийн карьераа 1970-аад онд алдарт “The Second City” хамтлагаас эхэлжээ. Тэр үедээ Жон Кэнди, Южин Леви зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, Second City Television (SCTV) хэмээх нэвтрүүлгээр анх олонд танигдсан бөгөөд уг бүтээлээрээ Эммигийн шагнал хүртсэн юм.

О’Харагийн нэрийг дэлхий дахинаа алдаршуулсан дүр бол 1990 онд гарсан алдарт “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” киноны Кейт Маккалистер байлаа. Гэр бүлээ онгоцонд суулгаад бяцхан хүүгээ мартаж орхидог ээжийн дүрээр тэр үеийн үзэгчдийг инээлгэнгээ зүрх шимшрүүлж чадсан билээ. Мөн Тим Бёртоны Beetlejuice (1988) кинонд Делия Дийтз, Кристофер Гестийн Best in Show (2000), A Mighty Wind (2003), Waiting for Guffman (1996) зэрэг кинонд бүтээсэн дүрүүд нь түүнийг жинхэнэ уран бүтээлч гэдгийг батлан харуулсан юм.

“Schitt’s Creek” шинэ үеийн домог 2010-аад онд Кэтрин О’Хара дахин амжилтын оргилд хүрсэн нь Schitt’s Creek цуврал байлаа. Тэрээр энэ бүтээлд Мойра Роуз хэмээх хачин жигтэй, загварлаг, өвөрмөц үгсээрээ алдаршсан дүрийг бүтээж, 2020 онд “Эммигийн шагнал”-ын эзэн болсон юм. Түүний дүр олон үзэгчийн хувьд хошин урлагийн шинэ амьсгал болж чадсан билээ.

Кэтрин О’Хара продакшн дизайнер Бо Велчтэй гэр бүл болж, хоёр хүүтэй болсон юм. Түүнийг хамтран ажиллагсад нь даруу зан, нинжин сэтгэл, хошин мэдрэмж, төгс мэргэжлийн ур чадвараар нь дурсаж байна.

Монголын кино сонирхогчид гэлтгүй дэлхийн бүхий л киночдын зүрх сэтгэлд “Home Alone”-ы “Кевин!” гэж хашгирдаг дүрээрээ хоногшсон Кэтрин О’Хара ийнхүү киноны түүхэнд тод мөрөө үлдээн мөнхөрлөө.

Д.САРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №022 дугаар гарлаа

2026.03.02 | Mojo AI Media Agency 7 хоног тутмын The Mongolian Bulletin...

ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №021 дугаар гарлаа

2026.02.23| Mojo AI Media Agency 7 хоног тутмын The Mongolian Bulletin цахим...

НийгэмЦАХИМ СОНИН

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном хэвлэгдлээ

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа...

ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №020 дугаар гарлаа

2026.02.16| Mojo AI Media Agency 7 хоног тутам уншигчдадаа хүрдэг The Mongolian...