Эхлэл Гадаад Швейцарын цанын баазад гарсан гал түймрийн шалтгаан бенгалын гал байжээ
Гадаад

Швейцарын цанын баазад гарсан гал түймрийн шалтгаан бенгалын гал байжээ

Хуваалцах
Хуваалцах

Шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр Швейцарын алдарт цанын бааз Кранс-Монтана дахь “Le Constellation” бааранд гарсан галд 40 гаруй хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Галын шалтгаан нь шампанскийн лонх дээр байрлуулсан спарклер (бенгалын гал) байж болзошгүй гэж Швейцарын цагдаагийн байгууллага мэдээллээ.

Гал авалцсан мөчийг гэрэл зураг буулгажээ

The Telegraph сонинд нийтлэгдсэн гэрэл зурагт баарны тааз залуус шампанскийн лонх дээр асаасан спарклерийг (бенгалын гал) өргөсний дараа гал авалцаж буй мөчийг харуулжээ.

Баяр ид дундаа байх үед гал хөөсөн тусгаарлагчтай таазаар хэдхэн секундын дотор тархсан байна.

Зургийн эх сурвалж: BMFTV — “Le Constellation бааранд баярлаж байсан нэгэн эмэгтэй таазыг галд автуулж буй нь.

Өөр нэг зурагт зөөгч бүсгүйг нэгэн хамт ажилтан мөрөн дээрээ суулгаж, хамгаалалтын дуулга өмссөн байдалтай, гараа өргөн шампанскийн лонх дээрх асаалттай спарклерийг тааз руу ойртуулж буй дүрс буулгагдсан бөгөөд үүнээс болж тааз гал авалцсан байж болзошгүй гэж үзэж байна.

Цагдаагийн газраас баасан гаригт дараах мэдэгдлийг хийжээ. “Бүх шинж тэмдгээс харахад шампанскийн лонх дээр байрлуулсан спарклерүүд л галын шалтгаан болсон бололтой.”

Гал дэгдсэн үед тансаг зэрэглэлийн Кранс-Монтана баазын “Le Constellation” баарын зоорийн танхимд ойролцоогоор 200 залуус цугларсан байсан бөгөөд гал хэдхэн секундын дотор таазаар тархаж, хүмүүсийг зугтах боломжгүй болгосон байна.

40 гаруй хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж шархадсан бөгөөд ослын мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд террорист халдлага биш, спарклер буюу бенгалын галтай холбоотой осол байх магадлал өндөр гэж үзэж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах