Эхлэл Улс төр Монгол Улс дэлхийн жишгээс илт олон сайд, гишүүдтэй байна
Улс төр

Монгол Улс дэлхийн жишгээс илт олон сайд, гишүүдтэй байна

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс 3.6 сая иргэнтэй. 126 гишүүн, 36 сайдтай болоод байна. Сайд, гишүүдийн тоог хүн амдаа хуваабал 100.000 хүн тутамд нэг сайд, 28.571 хүн тутамд нэг гишүүн байна.

Энэ харьцааг дэлхийн нийтлэг жишигтэй харьцуулъя л даа.

Япон улсад 1 гишүүнд ойролцоогоор 460.000 хүн

Германд 250.000 хүн

Францад 120.000 хүн

БНСУ-д 170.000 хүн

АНУ (Төлөөлөгчдийн танхим)-д 760.000 хүн ногддог юм байна. Үүнийг Монголынхтой харьцуулбал манай гишүүдийн тоо хүн амтайгаа харьцуулахад олон байна.

Харин сайдын тоог хүн амтай нь харьцуулахад,

Германд ойролцоогоор 2.0 сая хүнд нэг сайд

Японд 2.5 сая хүнд нэг сайд

Солонгост 1.2 сая хүнд нэг сайд

Францад 1.8 сая хүнд нэг сайд

Гэтэл Монголын нэг сайдад ногдох хүн ам бусад улсынхаас 10-25 дахин бага байна. Тэгэхээр парламентын гишүүдийн тоо дэлхийн жишигтэй харьцуулахад өндөр. Сайд нарын тоо дэлхийн жишигтэй харьцуулахад бүр илт өндөр байна даа.

Д.САРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.03/ Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын...

Улс төр

МОНГОЛ – ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн...

TVУлс төр

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Төрийн тэргүүн...

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд...