Эхлэл Мэдээ 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө амиа алджээ
Мэдээ

16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө амиа алджээ

Хуваалцах
Хуваалцах

2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хэнтий аймаг, Хэрлэн сумын Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадаагүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.

Галаас амьд үлдсэн 11 настай Амин-Эрдэнэ охин 90 хувийн түлэгдэлтэй буюу бүх бие нь түлэгдсэн бөгөөд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад өнөөдөр нэн яаралтайгаар нисдэг тэргээр Улаанбаатар хотод ирлээ.

Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын зүгээс охины эмчилгээний зардалд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, мөн нисдэг тэргээр тээвэрлэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Охины эмчилгээний зардалд зориулсан хандивын аяныг өрнүүлээд байгаа аж.

Фото, эх сурвалж: Өндөрхаан телевиз

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...