Эхлэл Улс төр МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО
Улс төр

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО

Хуваалцах
Хуваалцах

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо.

Тус сонгуульд нээлттэй таван суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болов. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь 21 гишүүн улсаас бүрддэг бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Монгол Улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна. Энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Энэхүү хороонд сонгогдсон нь Монгол Улсын олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо. Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн ба энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...