Эхлэл Нийгэм Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Нийгэм

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Хуваалцах
Хуваалцах

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг: Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар, цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламд хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сурган дадлагажуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг чанаржуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, заах арга зүйг боловсронгуй болгоход мэдлэг, боловсролоо дайчлан ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүх,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:Ноос угаах үйлдвэрийн ахмад ажилтан Жигжидийн Гунгаасүрэн,

Гавьяат хуульч цолоор:Улсын ерөнхий прокурор асан, ахмад хуульч Гомбодоржийн Бахдал,

Гавьяат эдийн засагч цолоор:“Платинум ланд” ХХК-ийн эдийн засгийн зөвлөх Баасангийн Энхбаатар,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Хишигжавын Цогтбаатар

Хүний гавьяат эмч цолоор:“Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:Мэдээллийн “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Дугаржавын Цэрэннадмид,

Гавьяат багш цолоор:Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал асан, ахмад багш Ванчинсүрэнгийн Доржготов,

“Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар”-ын Мэдээлэл технологи, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Наймалдайн Оюунчимэг,

Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн химийн багш, зөвлөх багш Будын Өнөржаргал,

Гавьяат жүжигчин цолоор:Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч Осорын Норолхоо,Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:Улсын драмын эрдмийн театрын бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Ганбаатарын Ган-Очир,

Гавьяат тамирчин цолоор:Шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Болдбаатар,

Гавьяат барилгачин цолоор:“Мөнх тэнгэрийн гүрэн” ХХК-ийн зөвлөх инженер Мөнхөөгийн Оригжав,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга Сүрэнжавын Оюунгэрэлийг тус тус шагналаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVНийгэм

ВИДЕО || Ахмадын бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох жагсаал үргэлжилсээр байна

Ахмадууд даваагаас баасан гаригт 12:00 цагаас 16:00 цаг хүртэл жагсаж байна.

МОНГОЛ ЦАХИМ СОНИННийгэм

Тэтгэвэр ба махны үнэ: Ахмадуудын амьдрал бодитоор хаана байна вэ?

Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа,...

TVНийгэм

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.www.mojotv.mn

Нийгэм

ХАТАН ТУУЛЫГ УСААР НЬ ШИНЖИХҮЙ

Р.Чүлтэмсүрэн Харь холоос нутаг усаа санахад хатан Туул гол минь нүдэнд харагддаг...