Эхлэл Нийгэм И.Мишээл: Монголчууд аа, бид чадлаа
Нийгэм

И.Мишээл: Монголчууд аа, бид чадлаа

Хуваалцах
Хуваалцах

ДУУЧИН И.МИШЭЭЛ: “SILKWAY STAR” “ТОРГОНЫ ЗАМЫН ОД” энэ гайхалтай тэмцээнийг сэдсэн, зохион байгуулсан, гар бие оролцсон Казахстан болон Хятадын талын бүх хамт олонд гүнээ талархъя! 🌟 Торгоны замын оддыг нэгэн дээвэр дор цуглуулж, авьяас билэг, ур ухааныг сорьж өөрсдийн эх орон, соёл урлагаараа бахархах, эх орноо сурталчлах торгон мөчийг бидэнд бэлэглэлээ.

Казахстан, Монголын соёлын гэгээн найрамдалт харилцаа улам бэхжин, урлаг соёл, уламжлал, харилцан хүндэтгэлээр биднийг илүү ойртуулж гэрэлтүүлж байх болтугай.

Намайг яг л эх орныхоо охин шиг дэмжиж байсан бусад орны үзэгчид голчлон Казахстан улсын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Бидний хүндэт шүүгчид болон 12 орны шилдэг дуучдадаа халуун баярыг хүргэе!

Монгол үндэстэн минь та бүхэн өөрсдийгөө төсөөлдгөөсөө ч илүү хүчтэй, хайраар дүүрэн, ухаан хурц, гайхмаар онцгой хүмүүс юм шүү. Та бидэнд өвөг дээдсээс уламжлан, хадгалж ирсэн өв соёлыг маань дэлхий даяар бишрэн гайхаж хүндэлдэг. Энэ бол бидний хувьд маш үнэ цэнтэй, үргэлж хамгаалан,дэлгэрүүлэх хамгийн нандин зүйлсийн нэг.

Бие биеэ хамгийн ихээр хайрлан энэрч, үеийн үед эрүүл энх, энх тайван, эрх чөлөөтэй байх болтугай. Бүгдийг нь чанга тэвэрье! Бүгдэд нь маш их, маш их баярлалаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...