Эхлэл Нийгэм The Mongolian Bulletin: Монголын сэтгүүлзүй яагаад хог дээр гарсан бэ?
НийгэмЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin: Монголын сэтгүүлзүй яагаад хог дээр гарсан бэ?

Хуваалцах
Хуваалцах

7 хоног тутмын The Mongolian Bulletin цахим сонины нийтлэлийг хүргэж байна.

Сэтгүүлчид яагаад ядарсан, эмзэг хүмүүсийг илүү байлдаг вэ?

Учир нь үзэгч, уншигчдын анхаарлыг хурдан татахад яг ийм төрлийн контент хандалт их авчирдаг. Эмзэг, зовлонтой сэдэв (асрамжийн газар, өрх толгойлсон ээж, галд нэрвэгдсэн хүүхдүүд) нь үзэгчдэд шууд сэтгэл хөдлөл төрүүлдэг.

Гудамжны, амьдралд ойр дүрүүд гараад л бэлэн сууж байдаг учир нэмэлт зардал, цаг хугацаа шаарддаггүй, шууд ярилцлага, дүрс, мэдрэмжээр дамжуулан үзэгчдэд шуурхай хүргэдэг. Хүний сэтгэлийг хөдөлгөхөд өрөвдмөөр түүх, өрөвдөлтэй дүр “борлуулалт” сайтайг сэтгүүлчид ч мэднэ. Ийм нэвтрүүлэг, контентод үзэгчид хурдан хариу үзүүлж, бусадтайгаа хуваалцах магадлал ч өндөр.

Яагаад нийгмийн сэхээлэг хэсэг камерт өртдөггүй вэ?

Судалгааны материал, шинжлэх ухааны тайланг энгийн хэлбэрт хөрвүүлэх, нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх нь ур чадвар шаарддаг. Том академич, эрдэмтэнтэй ярилцах, сүүлийн үеийн байдаг л нэг дуучинтай ярилцахын хооронд асар их ялгаатай байдаг л даа. Академич, философич хүнтэй ярилцах хэмжээнд хүртлээ сэтгүүлчээр дор хаяж 5-аас дээш жил ажилласан байвал туршлага дээрээ дөрөөлж, ярилцаж буй хүндээ жулдахгүй байх боломжтой. Нөгөөтэйгүүр одоо цагт хурдан, шуурхай гэх тодорхойлолт дээр сэтгүүлзүй төвлөрчихсөн байхад философич, эрдэмтэдтэй 1-3 хоногийн турш “уйтгартай” яриа, нэвтрүүлэг хийнэ гэдэг утгагүй санагдах байх. Иймээс сэтгүүлчдийн мэдлэг, нөөц, цаг зав хязгаарлагдмал учир ихэнхдээ “хялбар” сэдвийг сонгоод байна.

Туршлагагүй сэтгүүлчийг өндөр боловсролтой академич, философич, эрдэмтэн, судлаач руу явуулбал дараа нь редакци нь эвгүй байдалд орох тохиолдол бий. Сэтгүүлчид ч мэргэжлийн алдаа гаргахаас айж, тийм хэмжээний ярилцагч руу утасдахгүй нь мэдээж.

Тавхан сэтгүүлчтэй ч нэг нь тогтвортой ур чадвар шаардсан ийм төрлийн контент хийхэд төвлөрч суугаад байвал редакци түүнд хангалттай нөөц хөрөнгө, цаг гаргах сонирхолгүй байдаг.

Монголын өнөөгийн сэтгүүлзүй хурдан сэтгэл хөдлөл, дүрслэл, үзэгч татах, контентыг амархан боловсруулж хандалтаа нэмэх дээр анхаарч байна. Нөгөө талд нь даацтай нийтлэл, нэвтрүүлэг бэлдлээ ч түүнийг шингээж авах хэмжээний хөрстэй уншигч, үзэгч алга. Ийм нөхцөлд сэтгүүлчид байгаа хөрсөндөө шингэх л “юм” хийж бизнесээ чирч явахаас өөр сонголтгүй.

Шинжлэх ухааны лабораторид хийсэн нэвтрүүлгээс илүү “Улаан чулуут”-ын хогийн цэгээс бэлтгэсэн контент, нэвтрүүлгийг монголчууд дуртай, амтархан үзээд байгаа учир эрэлтдээ тааруулж хүссэн сэдвийг нь өгч байна!

Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг шиг ямар үзэгч, уншигч байна, тийм хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна.

Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №008 дугаар гарлаа

2025.11.24 | Эрхлэн гаргагч: “Mojo AI” медиа агентлаг 7 хоног тутмын The...

Нийгэм

Н.Минжинсайхан “Үг” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн боллоо

“Болор цом”-ын эзэн Н.Минжинсайхан: Эгшиглэнт эхийн ариун мутраар адислуулж “ҮГ” шүлгээрээ БОЛОР...

Нийгэм

Улс тунхагласны ойн баярын барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүллээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн...