Эхлэл Улс төр Солонгосын талаас визийн нөхцөл, шаардлагаа хөнгөвчилж, чөлөөлөхийг хүсчээ
Улс төр

Солонгосын талаас визийн нөхцөл, шаардлагаа хөнгөвчилж, чөлөөлөхийг хүсчээ

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IX хуралдаанд оролцож буй БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А-г хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй бөгөөд стратегийн түншийн түвшинд хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаа зөвхөн хоёр талын хүрээнд бус олон улс, бүс нутгийн түвшинд эрчимтэй гүнзгийрч байна.

Мөн Солонгосын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Physical Asia” контент Ази тив төдийгүй дэлхийн өсвөр үе, залуучуудын дунд ихээхэн хандалт авч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, тус тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсон нь манай улсыг олон улсад эерэгээр таниулахад чухал хувь нэмэр болсон гэдгийг тэмдэглэн хэллээ.

Түүнчлэн хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйг харгалзан визийн нөхцөлийг бодитойгоор хөнгөвчлөх, ялангуяа эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдийг хүмүүнлэгийн үүднээс визийн шаардлагаас чөлөөлөх асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах хүсэлтээ илэрхийллээ.Дэд сайд Ким Жин А газрын ховор металл, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Мөн БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд хоёр тал ярьж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож...

LiveУлс төр

Б.Жаргалан: Эрх баригч нам бодит үйлдэл дээрээ ямагт хүний эрх, эрх чөлөөний эсрэг явж ирсэн

Б.Жаргалан: ҮХЦ-ийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй шийдвэр гаргасан байна....

Улс төр

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна....