Эхлэл Нийгэм ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ САН ТАХИЛГА ОРШВОЙ
Нийгэм

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ САН ТАХИЛГА ОРШВОЙ

Хуваалцах
Хуваалцах

Өвлийн тэргүүн сарын Шинийн нэгэн
Монгол түмний бахархлын өдөр буюу эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Энэхүү эзэн богд Чингис хааны сан тахилыг өргөвөөс хүн зоны ханиад , гадна дотны хямрал бүхэн амирлаж , цог хийморь бадрах тухай сударт дурьдсан байна.


Зээ:

Хүчит хүрдэн эргүүлэгч их хаан Чингисийн
Язгуур лугаа үндэст заяагч тэнгэр , дайны
их тэнгэр хийгээд
Эзэн богд хаан , хатан , түшмэд нөхөр сэлтээр
Үүн дор ажран баясгалангийн суудалд оршин соёрхоо.
Айраг цагаа , идээ ундаа элдэв тэргүүтэн
Амтат цай , догшин сархад ялгамжаат ундааны зүйл
Хувцас чимэглэл , ирт зэвсэг чухал эд хэрэглэлийн чуулган
Эрдэнэт хүлэг , тэмээ , ямаа , хонь арвин сүүт үнээ
Догшин араатан жигүүртэн , гөрөөс элдэв лүгээ
Орд харш , өргөө гэр , торгон шүхрэн чимэгт суудал
Алт мөнгө , их эрдэнэ , үр тариа , сан хөмрөг тэргүүтэн
Бодитой бэлтгэсэн , сэтгэлээр хувиргасан
Тахилын чуулган нугуудыг өргөм үү.
Эрхэм дээд мод ургамал , эмийн зүйл элдэв үнэртнийг
Сайтар бадарсан галд түлснээр үнэр анхилуун утааны чуулган
Огторгуйд үүлс цогцолсон мэт бүрхсэн түүгээр
Их хаан , хатан , нөхөр лүгээ сэлтээр ариусмой.
Мунхагийн эрхээр таалал лугаа харшилдуулсан зэрэг
Гурван үүднээс гэм хэдүй чинээ буй бөгөөд
Бие , хэл , сэтгэлд буй бузар түйтгэр тэргүүтэн
Гэм алдаа бүхэн ариун сангаар ариусах болтугай.
Тэнгэрийн бошгот газрын Эсэрүн тэнгэр
Чингисийн язгуур үндэст хаадуудын бие , лагшин насан хутаг нь батжиж
Шашин төр сайтар чуулан , сүр хүчин нь далай мэт дэлгэрээд
Суу алдрыг нь Сүмбэр уул мэт өөдөд зохиож
Зүг үүн дор цаг бусын салхи , бороо , цас хийгээд
Хяруу мөндөр , ган зуд , хүн малын ханиад хийгээд
Хэл ам , хэр тэмцэл , буг хийгээд хорлол тэргүүтэн
Үл хүссэн гай , гамшиг бүгдийг амирлуулан зохио.
Бурханы шашин арван зүг бүхэнд дэлгэрч
Ертөнц ба хүмүүнд , өлзий хутагтын хишиг буян хурж
Амьтан бүхэн амгалан жаргалангийн цогийг эдэлснээр
Буяны суу алдар нь үргэлжид дэлгэрч
Өлзий хутаг орших болтугай.🙏🙏🙏

Энэхүү сан тахилгын судар Завхан аймгийн музейд хадгалагдаж байгаа болно.

Эх сурвалж: Далай Чойнхор Ван Тариатын Хүрээ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Нийгэм

Н.Минжинсайхан “Үг” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн боллоо

“Болор цом”-ын эзэн Н.Минжинсайхан: Эгшиглэнт эхийн ариун мутраар адислуулж “ҮГ” шүлгээрээ БОЛОР...

Нийгэм

Улс тунхагласны ойн баярын барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүллээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн...