Эхлэл Улс төр МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
Улс төр

МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

Хуваалцах
Хуваалцах

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.11.20/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцлоо.

МАН-ын XXXI Их хурал, Бага хурал амжилттай болж өндөрлөсөн. МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж,МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ.

Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэллээ.

Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын санлаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжлээ.

Ням-Осорын УЧРАЛ Монгол Улсын Их Хурлын гишүүн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

📌 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
📌 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
📌 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
📌 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
📌 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
📌 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

📌 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
📌 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
📌 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
📌 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
📌 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
📌 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
📌 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
📌 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
📌 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
📌 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
📌 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
📌 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
📌 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
📌 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
📌 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
📌 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
📌 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд

Эх сурвалж: МАН-ын Бүлэг

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...