Эхлэл Улс төр “Даргын цүнх баригч байх нь маш том ментор хөтөлбөр” гэж ярьсных нь төлөө шоолж, доромжлох нь хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж буй хэлбэр юм
Улс төр

“Даргын цүнх баригч байх нь маш том ментор хөтөлбөр” гэж ярьсных нь төлөө шоолж, доромжлох нь хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж буй хэлбэр юм

Хуваалцах
Хуваалцах

Хүн өөрийн үзэл бодол, үнэт зүйлээ илэрхийлэх, туршлагаа хуваалцах нь ардчилсан нийгмийн үндсэн эрх юм. М.Цэлмүүн гэх залуу улс төрийн намын доторхи байр сууриа, өөрийн ойлголт, туршлагын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн байна. Харин үүнийг олон нийт бүхэлд нь шоолох, доромжлох байдлаар хүлээж авч байгаа нь үнэхээр үзэл бодлоор ялгаварлах хэлбэр гэж үзэж болно.

Нийгмийн сүлжээнд хүмүүс хэт хурдан дүгнэлт гаргадаг, хошин маягаар “шийтгэдэг” соёл тогтсон. Гэтэл ингэж нэг хүнийг инээдэм болгож, нийгмээс тусгаарлах хандлага нь урт хугацаандаа ялгаварлан гадуурхалт, үзэл бодлын айдас үүсгэдэг.

Нийгэм олон өнгөтэй байх ёстой. Бидэнд санал нийлэхгүй хүмүүс заавал “буруу” байх албагүй, харин тэд өөр өнцгөөс харж байгаа л хэрэг. Энэ олон өнгийг хүндэтгэж сурвал, улс төр ч, нийгэм ч илүү төлөвшинө.

Бид бүгд МАН-д дургүй, үзэн ядаж байгаа ч хүний эрхийн мэдрэмжээ алдаж болохгүй.

Д.ГАНСАРУУЛ (Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч)

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ?

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ. Энэ асуултыг олон уншигч...

TVУлс төр

🌍🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо...

Улс төр

“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” НИЙТИЙН ӨРГӨДӨЛ 100,000 ИРГЭНИЙ ДЭМЖЛЭГ АВЛАА

Өргөдлийг санаачилсан иргэн Д.Гансаруул: Монголчууд бид өргөдөлд санал авах хугацаа дуусахаас 11...