Эхлэл Улс төр 475 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй хөтөлбөрт гарын үсэг зурлаа
Улс төр

475 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын 475.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.

Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтуудын хүрээнд дараах 4 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

• Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл

• Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл – 2 дахь үе нэмэлт санхүүжилт

• Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх

• Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл.Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр дараах ач холбогдлуудтай.

•Боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд, багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор шинээр 31 сургууль, 9 цэцэрлэг барих бөгөөд техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлнэ.

• Улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, 6 сумын эмнэлэг болон осол их гардаг төв зам дагуух болон хилийн боомт орчмын сумдын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, шинэчлэх ажил хийгдэнэ.

• Гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ тоног төхөөрөмж худалдан авна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Улс төр

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг...

Улс төр

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд...

Улс төр

Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа....