Эхлэл Улс төр Эрхэм хүндэт “МАНДАТТАЙ ХҮН”-д зориулж бичив!
Улс төр

Эрхэм хүндэт “МАНДАТТАЙ ХҮН”-д зориулж бичив!

Хуваалцах
Хуваалцах

Ц.Даваасүрэн гишүүн “Би мандаттай хүн” гэж бусдаас илүү эрх эдэлж байгаа мэт хандлага гаргаж буй нь ардчиллын суурь үзэл санаанд нийцэхгүй байна. Парламентын гишүүн “мандаттай хүн”, “жирийн иргэн” гэж ялгаж ярьж буй нь зарчимд харшиллаа.

Мандат гэдэг нь түр хугацаанд иргэдээс итгэл хүлээн авч, тэдний эрх ашгийг төлөөлөх үүрэг юм. Тиймээс мандат нь давуу эрх биш, харин үүрэг, хариуцлага гэдгийг эрхэм гишүүн гуай тогтоож ав.

Гишүүний намтраас товчилж харвал:

2008-2012 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2010 онд

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2012-2016 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2016-2020 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2020 онд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023-2024 онд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024-2025 онд

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

Эрхэм гишүүн үнэхээр л “мандат”-даа бялууртлаа дээр заларчээ. Жирийн иргэн, Мандаттай хүн гэж ялгаж ярих нь бүү хэл бичихэд хүртэл эвгүй санагдаж байна, эрхэм мандаттай хүн гуай!

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

НийгэмУлс төр

ШҮҮХ: Сэжигтэн Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх...