Эхлэл Улс төр Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлжээ
Улс төр

Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлжээ

Хуваалцах
Хуваалцах

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрийн нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, мөн улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн байна.

Прокуророос хэргийг хянаад, өнгөрсөн долоо хоногт мөрдөгчийн гаргасан санал үндэслэлтэй гэж үзэн, гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиудаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.Одоогоор уг хэргээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

НийгэмУлс төр

ШҮҮХ: Сэжигтэн Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх...