Эхлэл Мэдээ Сумын начин Э.Ганболд гурав дахиа түрүүллээ
Мэдээ

Сумын начин Э.Ганболд гурав дахиа түрүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сумын цолтон болон бөхчүүдийн 128 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа ёорин барилдсанаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Янжка’с Терафи ХХК-ий бөх, сумын начин Эрдэнэсүрэнгийн Ганболд гурав дахиа түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Түвшин Наран ХХК-ий бөх, сумын заан Отгонбаатарын Учралбаяр анх удаагаа үзүүрлэв.

Гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан О.Дондов шалгарсан бол Тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Эв Монгол клубын бөх, сумын заан Д.Нарантулга, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, Эв Монгол клубын бөх, сумын заан Н.Батсуурь нар шалгарлаа. Есөд Өмнөговийн заан С.Баярбаатар, Архангайн заан О.Цэрэнпунцаг, Завханы заан Б.Цэнд-Очир, Баян-Өлгийн заан Б.Жарданбек нар үлдэв.

“Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”-ыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын заан Наранбатын Батсуурьд, “Уран барилдааны шагнал”-ыг сумын заан О.Дондовт улсын заан Ц.Гомбодоржийн охин Орхонсэлэнгэ, “Цолд ойрхон бөх”-ийн шагналыг сумын заан С.Баярбаатарт аймгийн заан Н.Жамьянсүрэнгийн ач охин, “Янжка’с терафи” ХХК-ийн захирал Д.Янжиндулам нар тус тус гардуулсан. олгосон юм.Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн бямба, ням гарагт Алтан цомын төлөөх шилдэг 8 багийн эхний тойргийн барилдаануудаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...