Эхлэл Нийгэм П.БАДРАЛ: Бидний стресс бухимдлын дийлэнх хэсэг нь энэ амьдарч буй нийгэм, эргэн тойрноо жигшин зэвүүцэх сэтгэлээс үүддэг
Нийгэм

П.БАДРАЛ: Бидний стресс бухимдлын дийлэнх хэсэг нь энэ амьдарч буй нийгэм, эргэн тойрноо жигшин зэвүүцэх сэтгэлээс үүддэг

Хуваалцах
Хуваалцах

“Агнистын гэгээ” цувралын дуун хөрвүүлэгч П.БАДРАЛ: Бидний стресс бухимдлын дийлэнх хэсэг нь энэ амьдарч буй нийгэм, эргэн тойрноо жигшин зэвүүцэх сэтгэлээс үүддэг. Өөрсдийн зовлон, сэтгэл ханамжгүйн шалтгааныг нийгэмд тохож, гаднаас бурууг эрсээр. Цаг хугацаа, эрч хүчээ ийм бухимдалд үрэх тусам хүн өөрөө зэвэрч гунддаг.

Тэгвэл ертөнцийг өөрөөр харж, илүү гэгээлэг, урам зоригтой амьдрах аргыг багш бидэнд хэлж өгчээ: Бохир нийгэм, зовлонт ертөнц балчиг шавар шиг байг. Чи тэр дундаас бадамянхуа шиг дэлгэрч болно шүү дээ. Аливаа бэрхшээлийг өөртөө хөгжих боломж болгож ашигла. Хүн төрөлхтний сор болсон мэргэд, агуу бүтээлчид бүгд л хатуу цаг үе, хэцүү бэрх сорилтон дунд гэрэл гэгээгээ цацруулж иржээ.

Эзэн Чингис хаанаа бодоод үз. Өнчин өрөөсөн гээгдэж хоцорсон заяан дундаа л тэр үнэнч нөхдөө олж, өрлөг баатруудаа хурааж, их гүрнээ байгуулсан. Дарлал доромжлол, өширхөл хорсолд үйсэн амьдралаа гэгээрэл болгож хувиргасан Мял богдын түүх байна. Тийм учраас энэ байгаа орчин нөхцөл, цаг үеэ өөрт оногдсон “тэнгэрийн цаг” гэж ухаарч сэхээрье.

Эх сурвалж: Агнистын гэгээ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...