Эхлэл Мэдээ ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ НЭЭЛЭЭ
Мэдээ

ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ НЭЭЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаанд 4 оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжааллаа.

Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа экспортын шинэ гарц нээж БНХАУ-ын зах зээлийн гүнд буюу гуравдагч орнуудтай хиллэдэг Цао фейдянь боомт руу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг ийнхүү эхлүүллээ.

Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг гэдгээрээ онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм. Тус боомтод бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...