Эхлэл Мэдээ Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 15-ны билэгтэй сайн өдөр тохиож байна
МэдээНийгэм

Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 15-ны билэгтэй сайн өдөр тохиож байна

Хуваалцах
Хуваалцах

Аргын тооллын 10 сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2025)

Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 15, шарагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал уул, дэлгэрүүлэгч-26 од, үхэх барилдлагат өдөр.

Овоо тахих, лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-18:19.

-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), болой.

-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.

-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтнээ муу гараг.

-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн.

Муу нь: хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, буян номын үйл, нялхасыг гаргах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.

#mojotvmongolia

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...