Эхлэл Мэдээ Нийт 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая долларын орлого олжээ
МэдээУлс төр

Нийт 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая долларын орлого олжээ

Хуваалцах
Хуваалцах

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар тус компанийн төв оффист өнөөдөр ажиллалаа.

Онцгой дэглэмийн гуравхан сарын хугацаанд:

– Нийт 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая долларын орлого олжээ.

– Биржийн арилжааг сэргээж, нийт 68 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулжээ.

– Зогсонги байсан гэрээнүүдийг сэргээж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж, 1.6 дахин нэмэгдүүлжээ.

– 09-р сард 3.2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цагийн үеийн хамгийн өндөр амжилт болжээ.

– 56 хувьтай байсан техникийн бэлэн байдлыг 81 хувьд хүргэж, 25 пунктээр өсгөжээ.

– Олборлолт, тээврийг шууд хянах систем нэвтрүүлж, ил тод байдлыг хангажээ.

– Энэ сарын 06-нд Цаофэйдянь боомтын нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавьжээ.

Цанхийн баруун хэсэгт шинэ уурхайн ам ашиглалтад оруулж, сайн чанарын коксжих нүүрс олборлож эхэлжээ. Ингэснээр нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Ирэх гурван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа нээлттэй компани болгож, олон нийтийн хяналтад оруулах асуудлыг тусгахыг Онцгой эрхт төлөөлөгчдийн багт даалгав. Мөн онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...