Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН Гэвш Б.Мөнхбаатар: Хүн сэтгэлээ зохицуулж чадахгүй үед сөрөг сэтгэлүүд хүчтэй илэрдэг
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

Гэвш Б.Мөнхбаатар: Хүн сэтгэлээ зохицуулж чадахгүй үед сөрөг сэтгэлүүд хүчтэй илэрдэг

Хуваалцах
Хуваалцах

“Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдэд болж байна.

МБШТ–Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн багш, Гэвш Б.Мөнхбаатар “Буддизм ба сэтгэл судлалын огтлолцол” сэдвээр илтгэл тавихдаа хүний бодол, сэтгэл хөдлөл, биеийн эрүүл мэнд хоорондын нарийн уялдааг тайлбарлав.

Хүн сэтгэлээ зохицуулж чадахгүй үед бухимдал, айдас, шунал, уур хилэн зэрэг сөрөг сэтгэлүүд хүчтэй илэрч, энэ нь бие махбодийг тэнцвэргүй болгож, улмаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болж байдаг. Сэтгэлийн замбараагүй байдал нь зөвхөн дотоод амар амгаланг алдагдуулаад зогсохгүй нийгмийн харилцаа, хууль эрх зүй, санхүүгийн хүндрэл, өөрийгөө болон бусдыг гэмтээх аюулд хүргэх сөрөг үр дагавар ч бий.

Орчин үеийн сэтгэл судлалын судалгаагаар хүний тархинд өдөр тутмын сэтгэл хөдлөл, стресстэй холбоотой өөрчлөлтүүд илэрдэг. Ялангуяа тархины урд хэсгийн гэмтэл нь хэл яриа, ой санамж, танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон. Энэ талаас нь буддист үзлээр тайлбарлавал, хүний шунал хүсэл, уур хилэн, эргэлзээ тээнэгэлзээ зэрэг мунхаг сэтгэлүүд амар амгаланд саад болж буйг харуулж байна.

Буддын гүн ухаанд “сэтгэлээ өөрчилбөл би-д барих сэтгэлээс салж, бодь сэтгэлийг төрүүлэн, зөв зам мөрд орж чадна” гэж сургадаг. Өөрийнхөө тусыг бүтээх зам нь бусдын тусыг бүтээхтэй салшгүй холбоотой учраас бодь сэтгэлийг үүсгэн бясалгах нь чухал.

Орчин үеийн судалгаагаар анхаарал төвлөрөл (mindfulness) болон энэрэн нигүүлсэх бясалгал хүний сэтгэл зүйд өндөр ач тустай болохыг нотолжээ. Жил бүр тогтмол бясалгал хийдэг хүмүүсийн ой санамж, асуудал шийдвэрлэх чадвар сайжирч, стресс тайлагдаж, амьдралын чанар дээшилдэг байна. Ялангуяа энэрэн нигүүлсэх бясалгалын ач холбогдлыг судлаачид онцолж, хүнийг илүү тайван, уужим сэтгэлтэй болгож байгааг дурдсан.

Гэвш Б.Мөнхбаатар илтгэлийнхээ төгсгөлд: Буддизмыг БИЛЭГ, Орчин үеийн шинжлэх ухааныг АРГА хэмээн үзвэл, арга билэг хоёр нь хамтран уялдаж, хүний сэтгэл зүй болон нийгмийн хөгжилд асар их ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) М.Батаа энэ илтгэлийн тухайд: “Агуулгаа гүн гүнзгий, хүмүүст бодит үр өгөөжтэй, сонирхолтой байдлаар хүргэлээ” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...