Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН Богдын Хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг дэлгэгдлээ
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

Богдын Хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг дэлгэгдлээ

Хуваалцах
Хуваалцах

БОГДЫН ХҮРЭЭ ХОТЫГ ДҮРСЭЛСЭН МОНГОЛ ЗУРАГ (XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ)

Үзэсгэлэнг Mongol Art Gallery, Гандантэгчэнлин Хийд-тэй хамтран дахин дэлгэж байна.

Үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж, 10/08-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.

Museum der Kulturen Basel – Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.

ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Тус үзэсгэлэнгийн үеэр онцлох бүтээл:1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийн хуулбар зургийг үзүүлэх ба Монгол Арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж байна.

/Үзэсгэлэн #ҮНЭ_ТӨЛБӨРГҮЙ/Үзэсгэлэн: МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Гандантэгчэнлин Хийд

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...