Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН Гэвш Лхаарамба Д.Жавзандорж: Хүний аз жаргал, амар амгалангийн үндэс нь бидний оюун санаанд оршдог
МОНГОЛ ЦАХИМ СОНИННийгэм

Гэвш Лхаарамба Д.Жавзандорж: Хүний аз жаргал, амар амгалангийн үндэс нь бидний оюун санаанд оршдог

Хуваалцах
Хуваалцах

МЭНДЧИЛГЭЭ
Даян дэлхийн энх амгалан, хүн төрөлхтний аз жаргалын үндэст зөвхөн эд материалын хөгжил, техникийн дэвшил төдийгүй хүний оюун санааны төлөвшил, сэтгэлээ удирдах чадвар, бусдыг хайрлах энэрэн нигүүлсэнгүй сэтгэл маш чухал билээ.
Эдгээрийг шинжлэх ухааны судалгаа, үндэслэл, нотолгоотой уялдуулан Монголд төдийгүй дэлхий дахинд таниулах үйлс дэлгэрч буй энэ цаг үед Монголчууд бидний зүгээс ч тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз хамтран “Буддизм ба Шинжлэх ухаан” цуврал нэвтрүүлгийг бэлтгэсэн нь олон хүнд Бурханы шашны мөн чанарыг шинжлэх ухаантай уялдуулан таниулсан чухал алхам болсон юм.
Буддизм бол зөвхөн уншлага, засал ном төдий бус, харин өөрийн гүн ухаан, судалгаа, нотолгоогоор даян дэлхийд амар амгалан, хүн төрөлхтөнд аз жаргал авчрахуйц үнэ цэнэтэй сургаал гэдгийг уг төсөл батлан харуулж байна.
Альберт Эйнштейн тэргүүтэй барууны нэрт эрдэмтэн судлаачид Бурханы шашныг “хамгийн шинжлэх ухаанч шашин” гэж тодорхойлсон байдгийг бидний хамтын энэхүү төсөл нотлон харуулж байна.


Хүний аз жаргал, амар амгалангийн үндэс нь бидний оюун санаанд оршдог. Тиймээс оюун санаагаа шинжлэх ухааны судалгаа, орчин үеийн мэдлэгтэй уялдуулан хөгжүүлэх нь Монгол төдийгүй дэлхий дахинд чухал ач холбогдолтой. Монголын эрдэмтэн лам хуврагуудын бүтээл, судалгаа, сургаал эдүгээ болон ирээдүйд хүн төрөлхтний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Эдгээр үнэт сургаалыг дэлхий дахинд түгээн таниулах, судалгааны эргэлтэд оруулахын төлөө бидний хамтын ажил цаашид ч өрнөнө гэдэгт итгэл төгс байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн
Тэргүүн их хамба, Хамба номун хан,
Гэвш Лхаарамба Д. Жавзандорж

Гандантэгчэнлин Хийд
2025.10.02

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

НийгэмУлс төр

ШҮҮХ: Сэжигтэн Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх...

МэдээНийгэм

МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр...