Эхлэл Мэдээ Х.Нямбаатар: Энэ жил улаанбаатарчууд чанартай нүүрс, хөх нүүрс, “Шинэ Түлш” хэрэглэнэ
МэдээУлс төр

Х.Нямбаатар: Энэ жил улаанбаатарчууд чанартай нүүрс, хөх нүүрс, “Шинэ Түлш” хэрэглэнэ

Хуваалцах
Хуваалцах

Х.НЯМБААТАР: Монгол Улс импортлогч улс. Бид жилдээ 2 тэрбум доллароор бензин шатахуун, импортолж оруулж ирдэг. 1 тэрбум доллароор архи, тамхи, виски, вино, коньяк, пиво гаднаас авч хэрэглэдэг.

Энэ жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу батлагдсан тогтоолын дагуу хагас кокс буюу хөх нүүрс импортолж оруулж ирэх шийдвэр гарсан. Ингээд худалдан авах тендер зарлаж 62 сая доллароор хөх нүүрс худалдаж авах болов.

Нүүрстэй улс байж нүүрс гаднаас авах гэлээ гэх шүүмжлэл. Энэ бол ухвар мөчид ойлголт. Монгол Улсад нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй. Одоо ойлгох цаг болсон.
Нүүрсийг угааж мидлинг гаргаж авдаг. Мидлинг бол дундын завсрын бүтээгдэхүүн буюу нүүрсний хаягдал гэж ойлгож болно. 2018-2019 шилжих өвлөөс эхлэн өнөөдрийг хүртэл мидлинг хэрэглэж ирэв.

Хагас кокс бол маш өндөр температурт нүүрсийг битүү жигнэж бүх хортой бодисоос нь салгасан болсон нүүрс юм.

Нүүрс химийн цогцолбор барьж ашиглалтад оруулах хүртэл хөх нүүрс импортоор оруулж ирэхээс өөр гаргалгаа байхгүй.

Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил.

Бид жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр чанартай нүүрс, хөх нүүрс, “Шинэ Түлш” хэрэглэнэ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...