ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.УЧРАЛ: Гаалийн улсын ахлах байцаагч 55 заалтаар баталгаажуулж, зөвшөөрөл олгодог байсныг хүчингүй болголоо. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Техник импорт дахь хяналтын бүсэд ажиллалаа. 07-р сарын 24-нд Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журмыг шинэчлэхийг үүрэг болгосон.
09-р сарын 01-нд Гаалийн хяналтын журам албан ёсоор шинэчлэгдсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэж, журам хэрэжиж эхлэв.
Үр дүнд бизнес эрхлэгчдийн өмнө байсан хүнд суртал, дарамтыг халж, ил тод, шуурхай, үйлчилгээ бий боллоо.
Тухайлбал
✅2019 онд мөрдөгдөж байсан 13 бүлэг, 198 заалт 6 бүлэг, 105 зүйл болж багаслаа.
✅️ Шат дамжлага 40% багаслаа.
✅️ Шалгалт хийх байцаагчийг томилдог байдлыг системээр автоматжууллаа.
✅️ Гаалийн хяналтын төлөвийг байцаагч биш, эрсдэлийн программ хүний оролцоогүйгээр шийднэ.
✅️ Бизнес эрхлэгч өмнө нь нэг бичиг авах гэж тамга, гарын үсэг цуглуулдаг байсан бол одоо цахимаар шийднэ.
✅️ Хавтас, дугтуй дамжуулж өгдөг бичиг цаас арилж, бүх мэдээллийг 3 цагийн дотор цахимаар шийдвэрлэнэ.
✅️ Бараагаа 72 цагийн өмнө цахимаар мэдэгдэж, гаалийн бүсийн очер дараалал цэгцэрлээ.
✅️ Гаалийн бүрдүүлэлт дуусмагц 1 цагийн дотор бараагаа гаалийн бүсээс гаргах боломжтой боллоо.
✅ Бусад байгууллагатай мэдээлэл солилцох процессыг цахимжууллаа.
✅️ Гаалийн байгууллага өөрт байгаа мэдээллээ иргэд, бизнес эрхлэгчдээс шаарддаг байдлыг халлаа.
Үр дүнд гаалийн байгууллага авлига, ашиг сонирхлын эрсдэлээс салж байна.
Ил тод, нээлттэй болж Бизнес эрхлэгчийн хугацаа алдах, зардал нэмэгдэх шалтгаан багаслаа.
Тодорхой бус байсан гаалийн бүх зүйлс цаг үедээ нийцэж тодорхой боллоо.
Журам шинэчлэхэд манлайлал үзүүлж ажилласан Гаалийн Ерөнхий газар, Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, санал хүсэлтээ ирүүлсэн 18000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.