Эхлэл Мэдээ АХМАДУУД МАРГААШ ЖАГСАНА
МэдээНийгэм

АХМАДУУД МАРГААШ ЖАГСАНА

Хуваалцах
Хуваалцах

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сараас тэтгэврийн зээлийн олголтод хувь тогтоосон нь ахмадуудын дунд эсэргүүцэл бий болгосон юм. Арилжааны банкууд тэтгэврийн зээлээ зогсоож, зарим нь хувь тогтоосноор ахмадууд зээл авах боломжгүйд хүрээд байсан билээ. Ахмадууд өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээс Төрийн ордны баруун хаалган дээр суулт зарлаж наадам хүргэсэн. Олон өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн эцэст төв банк шийдвэрээ цуцалж, арилжааны банкууд 24 сар хүртэл тэтгэврийн зээлийг хэвийн олгож эхэлснээ мэдэгдсэн ч банкууд хэдхэн хоногийн дараа хэлснээсээ ухарч, ахмадуудыг хүнд байдалд оруулаад байгаа юм.

Ахмадууд нөхцөл байдлыг өөрчлөх сүүлчийн боломж жагсах хэмээн үзэж энэ сарын 10-нд буюу Хэлмэгдэгсдийн өдөр жагсана гэдгээ өнгөрсөн сард илэрхийлсэн.

Ахмадууд:

Тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгох

Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болтол бууруулах

Зээлийн хугацааг 36 сар болгох, дараа сард нь нэг сарын зээл олгодог болгох

Давхар хүүнд өндөр шимтгэл тооцдог шударга бус байдлыг таслан зогсоох

Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл биш онцгой зээлийн ангилалд оруулах хууль батлахыг шаардаж байгаа юм.

Жагсаалыг зохион байгуулж буй ахмадуудын төлөөлөл “Маргааш өглөө буюу 9 дүгээр сарын 10-ны 11:00 цагт Төрийн ордны баруун хаалган дээр цуглаж, шаардлагаа өгснөөр жагсаал төв талбай дээр үргэлжилнэ. Иймээс ахмадууд цагтаа ирээрэй. Бүгдээрээ шударга бусын эсрэг тэмцье. Жагсаалын шаардлагууд хэзээ биелнэ тэр хүртэл жагсаалаа зогсоохгүй. Эцсийг нь үзтэл тэмцэх болно. Биднийг хаваржин, зунжинг зовоолоо. Одоо хангалттай” хэмээлээ.

Д.САРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...