Эхлэл Мэдээ “Оюут” нэртэй зэсийн шинэ ордтой боллоо
МэдээУлс төр

“Оюут” нэртэй зэсийн шинэ ордтой боллоо

Хуваалцах
Хуваалцах

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр тус ордыг 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг шинэ, том орд нээгдэж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна гэсэн үг юм.

default

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг, даалгавар өглөө. Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм. “Эрдэнэт” үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ. Ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.

Оюут орд нь Эрдэнэтийн овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь дэд бүтцийн хувьд нэн таатай орчин, нөхцөл юм. Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд том түлхэц болно.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаатай танилцав.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Н.Учралын хүмүүс ахмадуудын микрофоныг хааж, хөөж гаргажээ

Тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж буй жагсаалыг анх эхлүүлсэн “Монголын...