Эхлэл Мэдээ Э.БАТ-ҮҮЛ: Монголд дарангуйлал тогтоход 1-2 жилийн хугацаа байна
МэдээУлс төр

Э.БАТ-ҮҮЛ: Монголд дарангуйлал тогтоход 1-2 жилийн хугацаа байна

Хуваалцах
Хуваалцах

УЛСЫН БААТАР Э.БАТ-ҮҮЛ: Одоохондоо манайд Өмнөд Солонгосын Юн Сок Ёл, Мьянмарын Мин Аун Хлайн нар шиг төрийн эргэлт эсхүл хувьсгалт хүчирхийлэлээр дарангуйлал тогтоох оролдлого гарахгүй байх. Гэхдээ хоёр их хөршийн удирдагчид далдуур тохирон ирээдүйн дарангуйлагчид баталгаа гарган шахвал ийм явдлыг зуун хувь үгүйсгэх аргагүй!

Монголын эрх чөлөө, ардчилал дээсэн дөрөөн дээр байгаа ч дарангуйлал тогтоход 1-2 жилийн хугацаа наанадаж байх шиг байна. Энэ хугацаанд амжиж залуусаа эрх чөлөөт орон руу дүрвэхэд нь туслах зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй!Мөн хамгийн өндөр баллын “дарангуйлалын цунами” ирвэл түүний аймшгийг хүн төрөлхтөнд мэдээлэхэд баруунд амьдарч байгаа монголчуудынхаа хүчийг ашиглах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Тэнд 200.000 гаруй монголчууд амьдарч буй гэдэг. Асар их хүч!

1930-1940 онд Монголд явагдсан “Их Хядлага”-ын аймшгийг хүн төрөлхтөн огт мэдээгүй юм. Учир нь коммунистууд Монголыг дэлхийгээс тусгаарлаж битүүлэн, мэдээлэл огт гаргахааргүйгээр хааж байгаад их хядлагыг явуулсан байдаг. Тухайн үеийн хүн амтай нь алуулсан хүнийх нь тоог харьцуулбал Монголд болсон их хядлага дэлхийд аварга амжилт тогтоосон. 5-6 хүн тутмын нэг нь шүү дээ.

Ийм хэмжээний аймшгийг хүн төрөлхтөн одоо болтол мэддэггүй юм! Дахин ингүүлж болохгүй!

Аймшигт аюулыг хүмүүс болохоос нь өмнө “арай ч үгүй байлгүй” гэж хойш тавьдаг тэнэг. Болсон хойно болжээ гэдгийг ухаардаг. Гэхдээ тэр үед паникдахаас өөр юу ч хийж чаддаггүй юм!

“Путин Украйн руу дайрах гэж байна!” гээд анхааруулаад байхад л “арай ч үгүй байлгүй дээ” гэж украйнчууд бодоод итгэхгүй байсан юм шүү!

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Н.Учралын хүмүүс ахмадуудын микрофоныг хааж, хөөж гаргажээ

Тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж буй жагсаалыг анх эхлүүлсэн “Монголын...