Эхлэл Мэдээ Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна
Мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна

Хуваалцах
Хуваалцах

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

09-р сарын 04-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 09-р сарын 04-ний 08 цагаас

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +10…+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +19…+21 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...