Эхлэл Мэдээ ТАРИАЛАНЧИД: ЭНЭ ЖИЛ УРГАЦ АЛДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН
МэдээНийгэм

ТАРИАЛАНЧИД: ЭНЭ ЖИЛ УРГАЦ АЛДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

  • Энэ зун газар тариалангийн дийлэнх бүс нутагт хур бороо багатай, гандуу байсан учраас ургац алдах нь тодорхой болсон гэж тариаланчид хэллээ. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах, борлуулахад бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг уламжиллаа.
  • Энэ онд ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Цаашид хөнгөлөлттэй зээлийг ашиглалт сайтай хэсэг рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.
  • Газар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-р хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах замаар шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдад хэллээ. Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж салбарын яам нь үзэж байгаа юм.
  • Тариалангийн бүс нутагт 2025.10.25-ныг хүртэл тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхгүй байх, оторлох болон өвөлжөөндөө буухгүй байх гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмыг чанд сахиулахыг сумдын засаг дарга нарт онцгой анхааруулав.
Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...