Эхлэл Мэдээ Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Гүйцэтгэх захирал Монгол Улсад айлчилж, “Дашваанжил групп” ХХК-тай Санамж бичиг байгууллаа
Мэдээ

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Гүйцэтгэх захирал Монгол Улсад айлчилж, “Дашваанжил групп” ХХК-тай Санамж бичиг байгууллаа

Хуваалцах
Хуваалцах

1987 онд байгуулагдсан Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо нь эгнээндээ 125 орны 300 гаруй байгууллагуудыг нэгтгэсэн, НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн албан ёсны зөвлөх, олон улсад нэр хүндтэй томоохон холбоо юм.

Тус холбооны захирал ноён Жеймс Роккал нь “Дашваанжил Групп” ХХК-ийн урилгаар Монгол улсад айлчлахаар 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ.

Ноён Жеймс Роккал нь айлчлалын хүрээндээ Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбооны Монгол дахь цорын ганц гишүүн “Дашваанжил Групп” ХХК-ийн захирал Н.Баатаржавтай уулзаж Монгол улсад тулгамдаад байгаа агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй нийгмийн бусад хүндрэлтэй асуудлуудыг байгальд ээлтэй шингэрүүлсэн хийн түлшээр хэрхэн шийдэх талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбоо нь олон улсын байгууллагуудтай хамтран томоохон төслүүдийг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг бөгөөд үүнд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “COOKING FOR LIFE” хөтөлбөрийг дурдаж болох юм. Уг хөтөлбөр нь хөгжиж буй 11 улсад амжилттай хэрэгжсэнээр мод, нүүрс хэрэглэдэг есөн зуун сая /900,000,000/ орчим иргэдийг байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй хийн түлш хэрэглэдэг болгожээ.

Энэ нь тухайн бүс нутгийн агаар, орчны бохирдлыг арилгах хамгийн оновчтой шийдэл бөгөөд шингэрүүлсэн хийн түлш хэрэглэснээр хүн ардын амьдралын чанар, амьжиргааны түвшнийг өсгөдөг олон талын гайхалтай, үр дүнтэй эрчим хүчний эх үүсвэр юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...