Эхлэл Гадаад Иран Катарт байрлах АНУ-ын агаарын цэргийн бааз руу пуужин харвав
ГадаадМэдээ

Иран Катарт байрлах АНУ-ын агаарын цэргийн бааз руу пуужин харвав

Хуваалцах
Хуваалцах

Өчигдөр Иран Катарт байрлах АНУ-ын “Al Udeid” агаарын цэргийн бааз руу пуужингийн цохилт өгсөн ч томоохон хохирол учруулаагүй гэж АНУ-ын албаныхан мэдээллээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйлдлийг “маш сул” гэж тодорхойлж, Ираны талаас зэвсэгт мөргөлдөөнийг даамжруулах сонирхолгүй байгааг илтгэнэ гэж мэдэгдэв.

Америкийн цэргийн албаныхны хэлж буйгаар Ираны харвасан пуужингуудыг Катарт байрлах пуужингаас эсэргүүцэх системүүд амжилттай устгаж, хүн болон эд материалын ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй байна. Иран цохилтын өмнө АНУ болон Катарын талд урьдчилан мэдэгдсэн нь энэ үйлдэл нь зөвхөн сануулга төдий болохыг харуулж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Трамп өөрийн Truth Social хуудсандаа “Тэдний довтолгоо маш сул байлаа. Хэн ч гэмтээгүй. Одоо энх тайвныг эрэлхийлэх цаг болсон!” гэж бичжээ. Үүний зэрэгцээ, Ираны эрх баригчид цохилтыг Израиль болон АНУ-ын өмнөх үйл ажиллагаанд өгсөн “сануулга” гэж тодорхойлсон байна.

Олон улсын ажиглагчид энэ үйл явдлыг хоёр тал зөрчлөө өргөжүүлэхийг хүсэхгүй байгаа шинж тэмдэг гэж үзэж байна. Катарын Засгийн газар энэ үйлдлийг буруушааж, өөрийн нутаг дэвсгэрийг иймэрхүү үйл ажиллагааны талбар болгохоос сэргийлэхээ амлажээ.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ИРЭХ САРУУДЫН БУЮУ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун...

Мэдээ

Өнөө зун болох аймаг, сумдын баяр наадмын товтой танилцана уу

АЙМАГ, СУМД, БҮСИЙН НААДАМ, ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. Отгонтэнгэр хайрханы...

TVМэдээ

Ч.БЯМБАЖАРГАЛ: Зургаадугаар сарын 10-ныг хүртэл сүсэгтэн олныг ринсрэлд мөргүүлнэ

Бурхан багшийн 2 шавийн нандин ринсрэлийг Монгол орноо заллаа.