Эхлэл Мэдээ 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлнэ
МэдээУлс төр

176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлнэ

Хуваалцах
Хуваалцах

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлнэ.

Нийслэлийн “Теле камерийн нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвийг байгууллаа.

Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах,хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх замаар нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор камерийн системийг нэвтрүүлээд байна.

НИТХ-ын дарга А.Баяр энэхүү ажил Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж байгааг онцлоод, нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талтай болж байгааг дурдлаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

ЗГ: Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг...

Мэдээ

ИРЭХ САРУУДЫН БУЮУ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун...

Мэдээ

Өнөө зун болох аймаг, сумдын баяр наадмын товтой танилцана уу

АЙМАГ, СУМД, БҮСИЙН НААДАМ, ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. Отгонтэнгэр хайрханы...