Эхлэл Мэдээ Хуурамч валют солиулахыг завджээ
Мэдээ

Хуурамч валют солиулахыг завджээ

Хуваалцах
Хуваалцах

Энэ оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тэнгэр плаза” худалдааны төвийн Хаан банкны салбарт хуурамч 45,000 тэнгэ, 200 Евро солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эмэгтэй “Н”нь тус банкны салбарт хуурамч 45000 тэнгэ, 200 евро солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг зөвлөж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...