Эхлэл Гадаад Цагаан ордон: Трамп Хойд Солонгосын удирдагч Кимтэй харилцан бичиг солилцох бэлэн байна
ГадаадМэдээ

Цагаан ордон: Трамп Хойд Солонгосын удирдагч Кимтэй харилцан бичиг солилцох бэлэн байна

Хуваалцах
Хуваалцах

Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай харилцан захидал солилцох асуудалд “нээлттэй хэвээр” байгаа ажээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левитт энэ талаар Хойд Солонгосын тухай мэдээлэл нийтэлдэг NK News сайтын мэдээлэлтэй холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа мэдэгджээ. Уг мэдээлэлд дурдсанаар, Хойд Солонгосын Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар Трампын Кимд хаягласан захидлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Сэтгүүлчийн асуултад Левитт: “Ерөнхийлөгч Ким Жон Унтай харилцан захидал солилцох асуудалд нээлттэй хэвээр байна” хэмээн хариулжээ. Тэрээр мөн Трамп 2018 онд анхныхаа бүрэн эрхийн хугацаанд Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаар хүрсэн ахиц дэвшлийг “үргэлжлүүлэн харахыг хүсэж байгаа” гэж нэмж хэлсэн байна.

Тэрээр “Харин тодорхой захидлын талаар бол ерөнхийлөгч өөрөө мэдэгдэх байх” гэж нэмжээ.

Энэ мэдээлэл Трамп Хойд Солонгосын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийх боломжийг судалж байгаа тухай таамаг дэгдэж байгаа үед гарч ирж байна. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Ким Жон Унтай гурван удаа уулзсан билээ.

Гэсэн хэдий ч зарим ажиглагчдын үзэж буйгаар одоогийн нөхцөлд уулзалт хийх нь илүү төвөгтэй байж мэднэ. Учир нь Пхеньян ОХУ-тай харилцаагаа бэхжүүлж, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө эрчимжүүлсээр байгаа ажээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...