Эхлэл Гадаад Хойд Солонгос живсэн сөнөөгч онгоцоо татаж гаргажээ
ГадаадМэдээ

Хойд Солонгос живсэн сөнөөгч онгоцоо татаж гаргажээ

Хуваалцах
Хуваалцах

Хойд Солонгос өнгөрсөн сард далайд живсэн шинэ сөнөөгч онгоцоо амжилттай татаж гаргасан гэж мэдэгдлээ. Төрийн хэвлэлээр мэдээлснээр уг эвдэрсэн хөлгийг өөр усан онгоцны үйлдвэр рүү хуурай усан зогсоолд засварлуулахаар зөөх аж.

“Зургадугаар сарын эхээр сөнөөгчийн тэнцвэрийг сэргээсний дараа, пүрэв гаригийн үдээс хойш боомт дээр зогсоолоо,” хэмээн төрийн мэдлийн Солонгосын Төв Мэдээний Агентлаг (KCNA) мэдээлэв.

Planet Labs компанийн 6-р сарын 5-нд авсан хиймэл дагуулын зурагт живсэн онгоцыг татаж, осол болсон зогсоолоос хол, усан дээр хөвж буй нь харагджээ.

5000 тонн жинтэй энэ тэнгисийн сөнөөгч нь тус улсын хамгийн шинэ дайны хөлөг бөгөөд Хойд Солонгосын тэнгисийн цэргийн шинэчлэлийн бахархал болохоор төлөвлөгдсөн байв.

Гэвч тавцангаас түлхэх механизмд алдаа гарч хөлгийн сүүл хэсгийг ус руу гулсуулж, хөлгийн корпусыг гэмтээн, урд хэсгийг тавцан дээр гацахад хүргэжээ. Маргааш нь төрийн хэвлэл анх таамаглаж байснаас хохирол бага байсан гэж мэдээлж байв..

Тэр үед ослыг Чонжин хотод биечлэн үзсэн удирдагч Ким Жон Ун уг бүтэлгүйтлийг “гэмт хэрэг” гэж нэрлэж, дөрвөн хүнийг хариуцлагад татсан тухай Засгийн газар мэдэгджээ.

Ким Жон Ун засаг захиргааны албан тушаалтнуудад хөлгийн засварыг Зүүний Хөдөлмөрийн Намын 6-р сарын сүүлчийн бүгд хурлын өмнө яаралтай дуусгахыг үүрэгдэж, үүнийг “үндэсний нэр төрийн асуудал” гэж тодорхойлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Жу Э-гийн хамт 2025 оны 4-р сарын 26-нд Нампо хотод болсон “шинэ олон зориулалттай сөнөөгч” хөлгийн хөөргөх ёслолд оролцож буй нь. Зураг: Солонгосын Төв Мэдээний Агентлагийн гаргасан зураг.


Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө амиа алджээ

2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хэнтий аймаг, Хэрлэн сумын Хийдийн сууринд өвлийн дүнзэн...

МэдээЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin цахим сонины №009 гарлаа

The Mongolian Bulletin №009 гарлаа 2025.12.01 | Mojo AI Media Agency 7...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...