Эхлэл Мэдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
МэдээУлс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 20 мянга гаруй энхийг сахиулагчдын нэрэмжит төгөл байгуулсныг хэллээ.НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн албан үүргээ гүйцэтгэж байх үеэрээ Монголын энхийг сахиулагчидтай уулзаж байснаа санан дурсаж, энхийг сахиулагчдыг хүндэтгэн төгөл байгуулсанд талархал илэрхийлэв.

Энэ үеэр Зүүн хойд Азийн уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын зөвлөл, Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл, НҮБ-ын нийгэмлэгийн гишүүн залуучууд, Ойн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хамт мод тарилаа.Энхийг сахиулагчдын төгөлд 2022 онд Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мод тарьж байсан юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...