Эхлэл Мэдээ “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025″ чуулга уулзалт болж байна
МэдээУлс төр

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025″ чуулга уулзалт болж байна

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар болох юм.

Мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлууд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж үг хэллээ.Тэрбээр, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, орчны бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл байр суурь, нэгдсэн дуу хоолой нэн чухал гэдгийг онцоллоо.Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүдтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийллээ.Мөн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улс “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт зохион байгуулж байгаад НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн талархал илэрхийллээ.

Тэрбээр, сүүлийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажил шинэ түвшинд гарсныг тэмдэглэж, цаашид бүгд ах дүүс шиг хамтран, гар нийлж ажиллахыг уриаллаа.Мөн шинэ судалгаа, инновац, шинэлэг шийдэл, бодлогын түншлэл бий болгож, бүх талыг татан оролцуулах, тууштай байдал чухал гэж үздэгээ илэрхийллээ.Чуулга уулзалтаар: “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”,“Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”,“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”,“Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн болон Стэнфордын их сургууль, Унгар, Казахстан Улс, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах алба, Дэлхийн ногоон хөгжлийн институт, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал гээд нийт 11 улсын 40 гаруй илтгэгч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Хойд Солонгос живсэн сөнөөгч онгоцоо татаж гаргажээ

Хойд Солонгос өнгөрсөн сард далайд живсэн шинэ сөнөөгч онгоцоо амжилттай татаж гаргасан...

МэдээУлс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ...

МэдээӨв соёл

ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОНО

Аргын тооллын 06-р сарын 11-нд Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-нд өдөр...