Эхлэл Мэдээ Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
МэдээУлс төр

Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөлөө.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд тус улсын төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийлээ.Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, шууд харилцаа холбоо тогтоон, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт урт хугацаанд хамтрах үндэс суурийг тавилаа.Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монгол, Туркменистаны 80 гаруй уран бүтээлч хамтарсан хүндэтгэлийн тоглолтоо нийтэд толилууллаа.Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев, албаны бусад хүн үдэж мордууллаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...