Эхлэл Мэдээ УИХ: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнгүй
МэдээУлс төр

УИХ: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнгүй

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 53.6 хувь буюу 44 нь Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, тогтоолын төсөл батлагдаагүй тул Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоол батлагдсанд тооцлоо. Уг тогтоолоор, шинэ ерөнхий сайдыг томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмэндээ зүтгэсэн нь нэр төрийн хэрэг байсныг дурдан, өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч, олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр гэдгийг онцолж, аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж үгүй гэлээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн явуулсан бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, олон жил гацсан том төслүүдийг урагшлуулсан нь асгийн газрын түүхэн үйл хэрэг гэдгийг тэмдэглэн амжилт хүссэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...