Эхлэл Мэдээ Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
МэдээУлс төр

Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Монгол-Туркменистаны бизнес форум” боллоо.Талууд Монгол, Туркменистаны эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдлээ.Туркменистаны тал уламжлалт хивс болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулсан бол манай хивс, нэхмэлийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ толилуулж, технологи, дизайн, түүхий эдийн сонголт зэргийн талаар туршлага солилцлоо.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд B2B уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.Форум нь бизнес эрхлэгчид шууд харилцаа, холбоо тогтоох, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал алхам боллоо.Туркменистан нь Хятад, Орос, Иран, Турк зэрэг дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийдэг. Экспортын хэмжээ 12.7 тэрбум, импорт 7.3 тэрбум ам.доллар. Байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, хивс, хивсэн бүтээгдэхүүн экспортолж, машин механизм, хүнс, эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн импортоор авдаг байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар...