Эхлэл Мэдээ БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Мэдээ

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Хуваалцах
Хуваалцах

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Баян-Өлгий, Говь-Алтайн зарим, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу. Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Мөст, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Хэнтийн Хэрлэнд 28-29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, баруун аймгуудын нутгаар дунджаас 0.2-1.1 градусаар хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нийт, Сэлэнгийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...