Эхлэл Мэдээ ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СУУРИЙН АРМАТУР, БЕТОН ЦУТГАЛТЫН АЖИЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Мэдээ

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СУУРИЙН АРМАТУР, БЕТОН ЦУТГАЛТЫН АЖИЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Яармаг-Арцат чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэрэг нийт зургаан ажлыг барилга угсралтын хүрээнд хийж байгаа бөгөөд шон суурийн өрөмдлөг, гадна шугам сүлжээний зураг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн тулгуурын холбогч хавтангийн суурийн арматур, бетон цутгалтын ажлыг гүйцэтгээд байна.

Шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг Франц Улсаас тээвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 чингэлэг ачаа барилгын талбайд буугаад байна.Төслийн хүрээнд Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж засварын цех, авто зогсоол барихаар төлөвлөж, гаражийн барилгын ухмалын ажлыг хийж байна. Түүнчлэн задгай агуулахын хашаа угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгах юм.Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг, Сонсголонгийн гүүр орчмын түгжрэл 15 хувиар буурна гэж тооцсон билээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...