Эхлэл Мэдээ АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ ТУУЛАХ ЗАМЫНХАА 50 ХУВИЙГ АРДАА ОРХИЛОО
Мэдээ

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ ТУУЛАХ ЗАМЫНХАА 50 ХУВИЙГ АРДАА ОРХИЛОО

Хуваалцах
Хуваалцах

Эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар Алтай таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийнхан 51 дэх хоногийн гүйлтээр нийт замынхаа 50 хувь буюу 2500 км замыг тууллаа. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гүйж байгаа бөгөөд түүнтэй хамтран гүйгч Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишигийн хувьд 2222 км замыг туулсан амжилтаар гүйлтээ зогсоосон ч төв суурин газруудад мөн л хамтдаа гүйж, цэргийн алба, хэт холын марафон спортыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчилж байгаа юм.

Гүйгчид гараанаас гарснаас хойш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн 10 аймаг, гурван дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин гүйж байна.

“Таван цэг” багийнхан баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг тус тус туулж дуусгахаар төлөвлөсөн билээ. Ингэхдээ өдөрт дунджаар 50-55 км замыг туулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“Улаанбаатар марафон 2025”-д 30 мянга орчим хүн гүйнэ

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим...

МэдээУлс төр

Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ

“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын...

МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр Индонезэд оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад хийж буй албан ёсны...

Мэдээ

24 МЕГА ТӨСЛИЙН ЗУРГАА НЬ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХ

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛДААН: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн...